MUSTAK

Home » Announcement » MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурлын удирдамж (2010.10.30-31)

MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурлын удирдамж (2010.10.30-31)

Visitor

free counters

Асуулга


Хурлын үндсэн зорилго

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг MUSTAK буюу Солонгос улсад суралцдаг Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн багш нарын холбоо зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурал нь Шинжлэх Ухаан ба Технологийн Салбарт Монгол, Солонгосын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ба Солонгос улст сурч буй ШУТИС-ийн багш нарыг дэмжих гэсэн MUSTAK-ийн зорилгуудын үндсэн дээр  зохион байгуулагдаж байгаа юм. Хурлын явцад гишүүд нь өөрсдийн судалгааны ажлыг бусдадаа танилцуулан, тус тусын мэргэжлийн салбартаа тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн санал авах, сүүлийн үеийн шинэ техник технологийн талаар мэдээлэл солилцох, цаашид Монголын болон Солонгосын судлаачидтай хамтран ажиллах ба төсөл хэрэгжүүлэх боломжуудыг авч чадах юм.

Хуралдаан эхлэх өдөр, цаг

Эрдэм шинжилгээний хурал 2010 оны 10-р сарын 30-ны Бямба гарагт 12 цагаас Deacheon beach-ийн OceanView Resortel зочид буудалд эхэлнэ. Хурлыг Зохион Байгуулах Комисс удирдан явуулах бөгөөд хурлын албан ёсны хэл нь Англи хэл байна.

Өгүүлэлд тавигдах гол шаардлага:

1. Судлаач өөрийн судалж буй сэдвийнхээ хүрээнд өгүүлэлээ бичихдээ дараах агуулгыг аль болох илтгэлдээ тусгасан байхыг зорино. Үүнд:

-Судалгааны ажлын гол ач холбогдол, одоогийн төлөв байдал, хамрах хүрээ, хэтийн чиг хандлага, олон улсын түвшинд хийгдсэн харьцуулсан судалгаа.

-Тухайн судалгааны үр дүн, практик хэрэглээ Монгол улсын болон дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан, боловсрол, эдийн засгийн хөгжилд нөлөөлж болох арга зам,                                           бэрхшээлтэй талууд.

2. Өгүүлэл (paper)-ийн бичвэр: Өгүүлэлийг хурлын форматын дагуу бэлдсэн байх шаардлагатай. . Үүнд:

-Хамгийн багадаа 1 зохиогчтой.

-Хурлын өгүүлэлийн форматад байх үндсэн хэсгүүдийг хамарсан байх (abstract, introduction, main body, conclusion and reference)

-Хамгийн багадаа хурлын өгүүлэлийн форматыг хангасан 3-4 хуудас байна.

-Өгүүлэл бичих template document-ийг MUSTAK-ийн сайт дээрээс татаж авна уу!

3. Өгүүлэлийг Англи хэл дээр бичнэ.

4. Өгүүлэлийг 2010 оны 10-р сарын 13 хүртэл өөр өөрийн мэргэжлийн бүлгийн дарга нарт файлаар ирүүлнэ. (PDF ба Word 2 хувилбарааар)

5. Өгүүлэлүүдийг хурааж авсаны дараа мэргэжлийн комисс хуралдан, өгүүллийн шаардлага хангасан эсэх, формат болон дүрмийн алдааг хянах ба шаардлага хангасан өгүүлэлүүдийг зохиогчид руу эргэн мэдээлэх болно. Хэрэв шаардлага хангахгүй бол хугацаагүй тул өгүүлэл буцаагдах болохыг анхааруулъя. Тиймээс өгүүллүүдээ шаардлага хангахуйц түвшинд бичиж ирүүлэхийг сануулъя.

Илтгэгчийн анхаарах зүйлс:

Хуралд оролцогч бүр илтгэлээ 10 минутад багтааж товч ярина. Асуулт, хариулт 5 минут үргэлжилнэ. Илтгэлийн товчлолыг хэвлэж олшруулаад хуралд оролцогчдод тарааж өгч болно. Илтгэлээ аль болох энгийн үгээр нийтэд сонирхолтой байдлаар хөндөн ярих бөгөөд хэт нурших, мэргэжлийн хүнд нэр томъёо байнга дурдахгүй байх зэрэг дээр голлон анхаарна.

Жич: Хурлын нэгдсэн хөтөлбөрийг удахгүй вэб дээр тавих ба оролцогчдын урилгын хамт илгээх болно.


Leave a comment