MUSTAK

Home » Activities » Conference

Category Archives: Conference

The Fifth Conference of MUSTAK (Call for Paper)

ICICT-2014_CFP-page-001

MUSTAK meetings and conferences (review)

The Fourth Conference of MUSTAK 2013

CALL FOR PAPERS_last-page-001

webruu_last-page-002webruu_last.only_payment_correct-page-001

PAPER_TEMPLATE_MUST.pdf 38KB
PAPER_TEMPLATE_MUST.doc 55KB 

ICE2012 Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-иас БНСУ-ийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад магистр, докторын сургалтад хамрагдан суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж буй манай залуу судлаач, багш нар болон Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-ийн профессор Ён Ил Ким-ийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан MUSTAK (MUST Association in Korea)-ийн Гурав дахь олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICE2012) БНСУ-ын Tэжон хотын Moквон Их Сургууль дээр 2012 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн хурлыг Солонгосын Мэдээллийн Технологийн Институт (KIIT)-тэй хамтран International Conference on Engineering-2012 нэртэйгээр зохион байгуулагдлаа.

Тус хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор, профессор Б.Очирбат, Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-гийн профессор  Ён Ил Ким, Мокwon Их Сургуулийн профессор Жун Хо Ли нар үг хэллээ. Мөн тус хурлыг ивээн тэтгэсэн компанийн төлөөлөгчид хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ийн талаас KIIT (Korean Institute of Information Technology), Mokwon Их Сургууль, Aditec, ETRI, Essetel, CampNet, Progence, ITzone, Onnet компаниуд оролцсон ба Монголын талаас ШУТИС дэмжин хамтран зохион байгуулж оролцлоо.

ICE2012 Олон улсын хурлын салбар хуралдаануудыг профессор Ён Ил Ким, проректор Б.Очирбат, доктор Д.Цэрэндолгор нар тус тус удирдан явуулсан бөгөөд тус хуралд Солонгос улсад суралцаж буй 30 гаруй докторант, ШУТИС-ийн БИАС, КТМС, МС, МИС, МХТС, НТС, ҮТДС, УУИС, ЭХИС-ийн нийт 22 профессор, багш нар хүрэлцэн ирж хуралд оролцон өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээр боловсролын удирдлага, хэрэглээний математик, механик, мэдээлэл холбоо, робот, эрчим хүч ба нийгмийн ажил үйлчилгээ гэх мэт чиглэлүүдээр олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн англи хэл дээр хэвлэн гаргасан байна.

Эдгээр илтгэлүүдээс ШУТИС болон MUSTAK-аас тус бүр 1 шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулсан юм.  Шилдэг илтгэлийг нийт хуралд оролцсогчдын үнэлгээ, хурлын удирдагч нарын саналыг үндэслэн тодруулахад MUSTAK-ийн гишүүдээс Ионсей Их Сургуульд математикийн ухааны докторантурт суралцаж буй ШУТИС-ийн Математикийн Сургуулийн  багш Ц.Мөнх-Эрдэнийн тавьсан  ”A Projected Image Reconstruction Algorithm using Time Difference Data” сэдэвт илтгэл шалгарч шилдэг илтгэлийн гэрчилгээ ба мөнгөн шагнал гардаж авлаа. Мөн  ШУТИС-аас Механик Инженерийн Сургуулийн багш, докторант Ц.Баярсайханы тавьсан “Possibility used by High Speed Welding in Metal Surfacing Process” илтгэл шалгарч шилдэг илтгэлийн гэрчилгээ ба мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэхүү хурал нь БНСУ-д суралцаж буй ШУТИС-ийн залуу судлаач багш нарыг дэмжих, тэднийг ШУТИС-ийн залуу багш, судлаачидтай танилцуулах, судалгааны мэдээлэл солилцох, цаашид харилцан биенээ дэмжиж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Хурлыг зохион байгуулахад болон залуу судлаач багш нарыг тус хуралд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлсэн их сургуулийн Ректор, профессор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууддаа хуралд оролцогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хуралд идэвхтэй оролцож, судалгааныхаа ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн, илтгэлээ ирүүлсэн, нийт оролцогчдод баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Хурал болох Mokwon Их Сургуулийн Байршил ба Мэдээлэл

The 3rd Conference of MUSTAK in Korea

ICKI2011 Call for Papers

 The Mongolian University of Science & Technology (MUST) and MUST Association in Korea (MUSTAK) are jointly announcing an international conference on “KNOWLEDGE BASED INDUSTRY 2011”. ICKI2011 will be held at MUST, Ulaanbaatar in Mongolia, 06-07 July, 2011. Papers describing original works in all aspects of science and technology including social and fundamental studies are invited. (more…)

MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

2010 оны 10 сарын 30-31 хооронд БНСУ-ын Бурёон хотын Тэчон далайн эрэгийн  Ocean View Hotel-д MUSTAK (MUST Association in Korea)-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн ректор, профессор Б.Дамдинсүрэн (MUSTAK-ийн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн) хүрэлцэн ирж, хурлыг нээж үг хэллээ. Мөн ЭШХуралд MUST-ийн Солонгос улс дахь багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд (more…)

MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурлын удирдамж (2010.10.30-31)

Хурлын үндсэн зорилго

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг MUSTAK буюу Солонгос улсад суралцдаг Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн багш нарын холбоо зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурал нь Шинжлэх Ухаан ба Технологийн Салбарт Монгол, Солонгосын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ба Солонгос улст сурч буй ШУТИС-ийн багш нарыг дэмжих гэсэн MUSTAK-ийн зорилгуудын үндсэн дээр  зохион байгуулагдаж байгаа юм. Хурлын явцад гишүүд нь өөрсдийн судалгааны ажлыг бусдадаа танилцуулан, тус тусын мэргэжлийн салбартаа тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн санал авах, (more…)

Та бүхнийг MUSTAK-ийн эрдэм шинжилгээний хуралд урьж байна!