MUSTAK

Home » Activities » Conference » MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

MUSTAK-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Visitor

free counters

Асуулга


2010 оны 10 сарын 30-31 хооронд БНСУ-ын Бурёон хотын Тэчон далайн эрэгийн  Ocean View Hotel-д MUSTAK (MUST Association in Korea)-ийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал, уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уг эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн ректор, профессор Б.Дамдинсүрэн (MUSTAK-ийн удирдах зөвлөлийн хүндэт гишүүн) хүрэлцэн ирж, хурлыг нээж үг хэллээ. Мөн ЭШХуралд MUST-ийн Солонгос улс дахь багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох профессор Л.Батхишиг, профессор Ён Ил Ким, профессор Б.Отгонбаяр ба спонсор компаний гишүүд (Солонгос талаас) оролцсон ба ЭШХ-ийг профессор Л.Батхишиг удирдан явуулсан юм.  Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ийн талаас ADTEC, ETRI, ESSENTEL ба Camp Net, Монголын талаас ШУТИС оролцлоо.

 

MUSTAK-ийн анхны эрдэм шинжилгээний хуралд  MUSTAK-ийн гишүүд болон хурал оролцогчид нь тэдгээрийн судалгааны ажилтай холбоотой боловсролын удирдлага, хэрэглээний матетамик, био болон хими технологи, мэдээлэл холбоо, робот, монгол хэлний синтез, эрчим хүч ба эртний уран зураг судлал гэх мэт олон сонирхолтой сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүллээ.

Эдгээр өгүүллүүдээс шилдэг өгүүллийг шалгаруулсан ба Хуралд тавигдсан илтгэлүүдээс шилдэг илтгэлийг нийт оролцсон хүмүүсийн санал, хурлыг удирдсан хүмүүс болон ивээн тэтгэгчдийг төлөөлөн хуралд оролцсон хүмүүсийн саналыг үндэслэн тодруулахад Chonbuk National University-д  Металлургийн инженер чиглэлээр суралдаг, ШУТИС-ийн Материалын Технологийн Сургуулийн багш Адилбишийн Ганпүрэвийн тавьсан  “Pulse plating of copper from acid electrolyte: A study ofmorphology and some physical parameters” сэдэвт илтгэл шалгарч дурсгалын шилдэг өгүүллийн гэрчилгээ ба мөнгөн шагнал (300.000 вон) гардаж авлаа.

Хурлын үйл ажиллагааны дараа MUSTAK-ийн 2 дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Хуралд идэвхтэй оролцон, судалгааныхаа ажлын талаар бусадтайгаа саналаа хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний эрдэм номын их үйлсэд тань амжилт хүсьё.


12 Comments

  1. Цолмон says:

    Өө ингээл би байдаггүй байхгүй юу. Уг бөөндсөн зургаа явуулсан шдээ. Даргаа ялгаварлан гадуурхахыг тооцохгүй ээ….. хэхэхэ

  2. khishigee555 says:

    Hehe. Uuchlaarai. Zagar bas alga. Bi zurgaa soliyoo. 😉

  3. AZA says:

    Xural ur duntei saixan bolj engerlee. Gol ach xolbogdol ni xurlaar damjuulj bid biye biyenee tanij mederch ireeduid xamtarch ix zuil xiij buteej bolox bolomjtoig olj xarsan yabdal bailaa. Xurliig zoxion baiguulsan nexduud, sponsoruud ix sain ajillalaa. Xegjliin tulguur xyni xegjil gedeg boloxleer bygdeeree ulam ixiig xiij byteegeed ulam chadvarlag bolovson xychin bolood ex orondoo ochood ixiig xiij byteetsgeeye, Bainga l yariad xeleed suugaad bxaasaa iluu ali bolox gart barigdaj nydend uzegdex bodit materiallag baylagiig xiix arga texnologiig ni surch abaad ex orondoo aabaachaad nutagshuulya,Za bodit bayalgiig byteexiin telee uragshaa naizuuda

  4. Puujee says:

    Tsoomoo chi ooroo chini zalgahad amar ene ter geed bsan bilu ugui ch biluu

  5. Ganpurev says:

    hi all, conference-iin zurag horognuud bval nad ruu attache hiigeerei. ganpurevt@yahoo.com. bayarlalaa.
    @Khishigjargal: chuulganii tailang margaash cham ruu yavuulaya. bi hurlaasaa urid shono ireed odoo boltol tsgaiin zoruu garahgui bn, lol.

  6. Khishig says:

    Hurliin zurag nadad bugdeeree tsuglarsan bgaa. Avch bolno.

  7. MUSTAK-ийн уулзалт болон эрдэм шинжлгээний хуралд идэвхтэй оролцсон ШУТИС-ийн багш нартаа болон ШУТИС төгсөгчиддөө талархалаа илэрхийлж цаашдын эрдмийн ажилд тань их амжилт ерөөе. Манай хурлын талаар ШУТИС-ийн сайтанд мэдээ гарсан байна. http://www.must.edu.mn/beta3/newsd1066 ; Ирэх онд амжилт дүүрэн уулзацгаая. Дараагийн хурлын талаар болон MUSTAK-ийн үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаарай. batkhishig@sict.edu.mn

  8. Дараагийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад Математикийн сургууль хамтрах саналаа өгөөд байна. Мөн дараагийн хурлыг ганц Солонгосд суралцаж байгаа хүмүүсийн биш ер нь гадаадад суралцаж байгаа ШУТИС-ийн багш төгсөгчдийн эрдэм шинжилгээний хурал болгон зохион байгуулахыг Японд суралцаж байгаа төгсөгч санал болгож байна.

  9. Khishig says:

    Ene tal deer anhaaral tavin tsag gargan ajillaj baigaad Bayarlalaa bagshaa. Tanii mailiig huleej avsan. Erunhiiduu ali boloh uur ornuudaas oroltsuulaad olon ulsiin chanartai boluul end baigaa bagsh nar maani oroltsohod iluu duhum boloh baih gej bodoj baina.

  10. AZA says:

    Busad ulsad surch bgaa SHUTIS-iin oyutnuudiig ene xuraldaa tatan oroltsuulbal mash ergen xureetei, ur shigtai xural bolox bxaa. Jinxene olon ulsiin gedeg utga nemegdene, xurliin chanar ner xund saijirna bas oroltsoj bgaa gishuud ulam idevxjine bx. Tegexleer manai MUSTAK-iin xuree ulam ergejix yum bnaa. Er ni solongosoos busad ulsad surch bgaa shutisiin bagsh ajiltnuud dor byrdee bas neg buleg xolboo baiguulaad ajilladag bx. Ted bas bidentei negdeed ajillabal estoi xuchirxeg bolj bolox bxaa. Mongolchuud ebtei bxdaa xuchtei gej. Er ni yabaandaa gadaadad suraltsaj bgaa doktorantuudiin negdsen uulzalt-conference xiideg bolchvol ix ireeduitei ur dun garna bxaa gej bodoj bn. Mongol ulsiin xegjliig mash xurdatstai axiulj chadax oyunlag xuchiig negtgej zangidaj xedelgej chadval manai ulsiin xegjiliin dardan zam enuuxend bainaa.

  11. Puujee says:

    Ямартай ч ирэх жил болох хурлыг илүү өргөн хүрээтэй болгохын тулд Монгол дахь өөрсдийн сургуулиудтайгаа нягт холбоотой ажиллаж тэднийг татан оролцуудах нь зөв болов уу. Олон хүмүүс хамрагдах төлөв ажиглагдвал хурлыг дэд хэсгүүдэд хувааж зохион байгуулбал ямар байдаг бол гэсэн санаа төрж байна. 2-3 дэд бүлэгт хуваагдаад явбал төрөлжөөд суусан, сонссон хүмүүсд хүртэл өгөөжтэй байх байх.
    Нэгэнт манай үйл ажиллагаа өргөжин тэлэх боломж, нөхцөл ажиглагдаж байгаа болохоор энд байгаа бид, өөр улсад буй багш нартайгаа харилцах ямар нэгэн Social network ийг ажлуулж эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна.
    Одоогоор Twitter, Facebook хуудсууд нээгдсэн байгаа ч ашиглах хүрээ маш багатай байна. Google groups ээр энэ харилцаагаа өргөжүүлж явуулбал ямар байдаг бол…
    Та бүхэн бодож үзээд саналаа нэмэрлээрэй
    Амжилт

  12. Hurlee says:

    Ankhnii um buhend aldaa onootoi zuiluud ih baidag ch bid bukhnii hamtiin hutseer olon hunii sanaa setgel negdsen ajil uchir ankhnii uulzalt,hural maani amjiltai bolj ungursun. Uunees uuden MUSTAK iin uil ajillagaag sonirhoj , daraagiin hurald oroltsoh , hamtran ajillah sanal tabigdah zereg sanaluud garts irj baigaad uneheer saihan medee bna. MUSTAK iin uil ajillagaaa zubhun Solongosoor zohsohgui busad ulsad ajillaj surch baigaa sudlaach ,bagsh naraar hureegee telej baigaad bayartai bna.

Leave a comment