MUSTAK

Home » For your knowledge » Боржигон Язгуурын Монгол Овог Болох нь

Боржигон Язгуурын Монгол Овог Болох нь

Visitor

free counters

Асуулга


Боржигoн болвоос Зүүн болоод Дундад Азийг сүүлийн 800 жилийн туршид, түүнчлэн Хятад, Оросыг 300 жил, Солонгос улсыг 200 орчим жил захирч байсан удирдагч гэр бүлийн овог юм. Энэхүү овог нь одоо цагт Монгол болон Өвөр Монголд Боржигoн хэвээр, Казаxстан Улсад Төре, Хятад Улсад Бо овгоор, Дундад Азийн зарим улсад Илханид, Шайбанид, Астраханид гэх мэтээр хэрэглэгдэж байна. Түүнчлэн Жүрхин, Тайчууд, Киат (хиад) гэх мэт нь мөн Боржигoн овогтой төрөл овгууд болох юм. Боржигон угсаатай олон зуун алдартай баатар, хаадын гол төлөөлөгч нь Чингис Хаан, Монголын Батмөнх Даян Хаан, Казаxын Аблай Хаан, Юан Гүрний Хубилай Хаан, Кипчак-Монгол (Алтан Орд) Улсыг үүсгэн байгуулагч Бат Хаан, Монголын Сайн Ноён xан Намнансүрэн гэх мэтчилэн байгаа билээ. Түүнчлэн Баруун Цагаадайн Улсын Доголон Төмөр Хаан нь Боржигоны хүргэн, Делийн Их Мугал Улсын Бабур болоод Манжийн Энх-Амгалан зэрэг хаад эхийн талаар дамжиж Боржигон овогтон болох юм. Эцэг талаасаа ч Боржигон эсвэл түүний дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсныг үгүйсгэх аргагүй. Алтан Ураг болон Аксуек (казах хэлэнд- Цагаан Ястан) гэх нэршил нь Боржигон болон Казахын Төре нэг овог гэдгийг давхар зааж байна.

A) Бөртэ хатныг цагаатгах нь буюу Зүч хааны удам:

Дээр Казаxын Төре овог нь Монголын Боржигон овогтой адил болохыг хэлсэн билээ. Торе овогтнуудын олонхи нь Зүч хааны удмаас гаралтай. Казаxстан Улсын иргэн Ерлан Турусбеков тэргүүтэй эрдэмтэд 2007 оноос эхэлж Казаxын эл овгуудын төлөөлөгчдийн дунд эцэг талаа дагаж хэдэн мянган жилд ч өөрчлөгддөггүй эр бэлгийн эсийн Гаплогруппын шинжилгээ -г хийж эхлээд байгаа билээ. Ингэхдээ өөрсдөө шууд хийх буюу зарим тохиолдолд хүмүүсийн шинжилгээний хариуг дахин нягталж үзэж байгаа. Ингэхдээ зориудаар Торе овгийн долоон хүнд одоогоор шинжилгээ хийгээд байгаа бөгөөд үүнээс:

Торе 1: R1а1* (Есимханы удам)
Tоре 2: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 3: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 4: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 5: R2
Торе 6: С3 (Хорезмын Сэйтэмур хааны удам-Зүчийн хүү Шибаны удам)
Торе 7: С3 (Хорезмынн Сэйтэмур хааны удам- Зүчийн хүү Шибаны удам)

*- R1a1, R2, C3- Хүний генийн  (удамшилын) гаплогрупп кодууд бөгөөд С3 код нь Хэрэйд аймаг, Чингисийн удмынхан болон бусад хиад ястанд давхар тохиолддог, одоогийн монгол улсад 65-70% хуртэл С3 кодтой иргэд бий гэж генийн судалгаа нотлоод байгаа юм. Хэрэйд болон Нирун Монгол (алтан ургийн язгуурын монгол) -чууд одоогоос 4000 жилийн өмнө генийн давхар мутацид орж салсан нэг өвөг дээдсээс гаралтай улсууд юм.

Торе 7-н дэлгэрэнгүй хариу:

PANEL 1 (1-12)
Locus 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
DYS# 393 390 19* 391 385a 385b 426 388 439 389-1 392 389-2
Alleles 13 25 16 10 12 13 11 14 10 13 11 29

PANEL 2 (13-25)
Locus 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
DYS# 458 459a 459b 455 454 447 437 448 449 464a** 464b** 464c** 464d**
Alleles 18 8 8 11 12 26 14 22 27 11 11 12 16

PANEL 3 (26-37)
Locus 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37
DYS# Lab Results Pending
Alleles

Эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхлээр:

1. Бөртэ Үжиний ууган хүү Зүч хаан бол Чингис хааны төрсөн хүү мөн юм. Адаглаад Зүч Чингисийн хүү биш юм аа гэхэд Мэргид Аймаг нь Монгол (Нирун Монгол) Аймаг байжээ. Плано Карпини болон Рашид ад Дины бүтээлүүдэд Мэргидийг монгол аймаг гэж мэдээлсэн байдаг.
2. Торе 7 ба Торе 6-н ДНX нь хоорондоо мутацигүй адил болж таарсан бөгөөд Доголон Төмөр хааны удмын хүмүүсийн ДНX-тай дүйцэж буйгаараа зайлшгүй язгууртан овгийн ДНX мөн болох нь батлагдаж байна.
3. Эндээс бас Доголон Төмөр Хаан мөн Чингисийн удам байсан гэсэн сэжүүр гарч байна.

Б) Боржигон язгуурын Монгол овог болох нь:

Чингис Хааны үр ач нар олон Монгол овгийн ахлагчид болж үр удам нь тоймгүй өссөн. Энэ нь бүрэн боломжтой юм, жишээлбэл Казаxын Жанибек Хаан гэхэд л 9-н хүүтэй байв. Монголын Даян Хаан 11 хүүтэй, Халхын Гэрсэнз Жалайр Хунтайж 7-н хүүтэй байсан. Mөн Хамаг Монголын Хабул Хаан 7-н хүүтэй байжээ. Түүнчлэн Чингис Хааны дүү нар болох Хасар, Хачиун, Бэлгүтэй нарын удам нь олон Монгол овгийн ахлагчид болж үр удам нь тоймгүй өссөн билээ. Мөн 1921 оноос өмнөх Халх Монголын 86 хошууны 83-ынх нь засаг ноёд,  зарим мяндагтай том лам нар Чингисийн шууд угсааны xүмүүс байв. Ер нь Чингис Хаанаас ч өмнө Монголын Жүрхин, Будаад, Дөрвөн, Хияд овогтон нь бүгдээр Алун Гуа хатны таван хүүгийн удам байсан бөгөөд Чингис хааны дайсан/анд болох Жамуха ч Боржигин овогтны гэрт өссөн юм. Товчхондоо Чингис Хаан амьдралынхаа эхний 45-н жилийг өөрийн төрлийн хүмүүстэй эвийг олох гэж өнгөрөөсөн билээ. Бас домгоос ч харахад Нирун Улсын мөхлийн үед Эргүнэ Хунд очиж бие хорогдсон эр, эм хоёр болон цөөхөн балчир хүүхдийн удам нь хэдэн зууны дараа амь хорогдсон хөндийдөө багтахаа байж хад уулыг сэтэлж гарч ирдэг тул Дундад Ази, Монголын олон зуун эрчүүдийн дээд өвөг, эмэг нь яг тэр Нукуз, Киян хоёр байх бүрэн магадлалтай юм.

Монголоос олдсон Хүннүгийн үеийн 6-н онцлох булшинд судалгаа хийсэн байдаг. Хэнтий аймгийн Дүүрлиг Нарс гэдэг газраас олдсон булшнаас (м.э.ө 300-м.э 100 он) 3-н язгууртан байрын хүний шарил олдсоны нэг нь эр хүний С3 гаплогроуптэй, эхийн талаас D4 гаплогроуптэй, хоёр дахь эрэгтэй нь эцэг талаас R1a1, эх талаасаа U2-тэй (аль аль нь цэвэр Индо-Европ) байжээ. Нэг эмэгтэй байсан нь мөн D4 байсан байна. Ийнхүү Монгол нутагт эрт үеэс Скит-Сак, Сармат-Алан, Хятан-Зүрчин, Угро-Якут, Амерo-индиан болон Монгол угсааны олон ард түмэн зах захаа шүргэлцэн амьдарч байснаас Монгол угсаатан товойн гарч ирж Чингис Хааны үе гэхэд энэ нутгийн болон Төв Азийн бүрэн эрхт эзэд нь Монгол угсааны Монгол, Түрэг, Тунгус аймгийн хэлээр ярилцдаг нүүдэлчид болсон байна.

Монгол угсааны аймгууд нь арван найман Дарлигин (Төрөлекүн-Төрөл Хүн) болон Нирун гэх хоёр хэсэгт хуваагдана. Өнөө цагт Монгол угсаатны тархалтыг эр хүний бэлгийн эсэнд байдаг С3-дугаартай эрлийзждэггүй генээр тодорхойлж байна. Түүнчлэн Алтайн язгуурын хэлтнүүдийг ч Монгол угсаатны үүсэлтэй давхцан үүссэн гэх бүрэн боломжтой, учир нь гэвэл тус их хэлний аймгийн Тунгус, Монгол, болон Түрэг гурван дэд бүлгийн хэлээр бүгдээр нь ярилцдаг эцэг талын гентэй улс Монгол угсааны С3-гаплогрупптнээс өөр байхгүй юм. Түүнчлэн Түрэг хэлээр ярьдаг Тува, Якутчууд эрт үедээ Финно-Угро хэлээр ярилцдаг байсан. Азербайжан, Узбекууд нь саяхныг болтол Иран-Түрэг холимог хэлээр ярилцдаг байгаад одоо Иран хэлний элэментээ улам бүр алдсаар байгааг хэл шинжээчид баталдаг.

Эртний Монгол угсаатныг одоо цагт амьдарч байгаа үндэстнүүдтэй харгалзуулбал Халх, Казаx, Солон-Хамниган, Хазара, Мугал (мөн бусад Афган, Пакистан, Энэтхэгийн Монгол усаатан), Халимаг зэрэг үндэстэн орно. Мөн түүнчлэн Якут үндэстэнтэй холилдон үүссэн Буриад, Соёот, Алтайн Түрэгүүдтэй холилдон үүссэн Цагаан Халимаг (Алтайн Ойрад), Чорос овогтноор удирдуулан Ойрад гэгдэх болсон дөрвөн түмэн Монгол болон БНХАУ-н хойд зүгийн нутаг дэсвгэр дээр тархан суусан олон Монгол аймаг нь энэ их гэр бүлд чухал байр суурь эзлэх билээ. Түүнчлэн Тува, Манж, Шибэ, Даур, Каракалпак, Киргиз, Узбек гэх мэтчилэн Азийн олон үндэстэний бүрэлдэлтэнд Монгол угсаатан нөлөөтэй байв. Пакистаны Хазара нарын дунд Нирун Монголчуудын ген тун өндөр хэмжээнд байгааг Афганы Пүштү нарын харгислалд хамгийн түрүүнд өртөж байсан илэрхий Монгол төрхтэй Хазара хүмүүс нь Пакистан руу түрүүлж дүрвэсэнтэй холбож үзэж болно. Монголчууд дэлхийн бусад үндэстэнийг бодвол дайсныхаа ч бай балчир хүүхдийг алж хөнөөлгүй өөртөө авч тэжээдэг бичигдээгүй хуультай байсны дээр өөрсдийг нь дагасан ондоо гаралтай хүмүүсийг ч халуунаар угтдан авдаг байснаар одоогийн Монгол угсаатны дотор ондоо угсааны хүмүүс ч нэлээдгүй тохиолдоно. Гэвч хэн нэгнийг угсаа гарлынх нь төлөө Хятад ч байж гэмээнэ доромжлон гутаах нь зүйд нийцэхгүй хэрэг бөгөөд энд антропологи, түүхийн судалгааны хувиар эрээчэж суугааг маань ойлгоно уу. Тэгээд ч цусаа зөв сэлбэж, угсаагаа хүчирхэгжүүлж байх нь байгалийн жам гэлтэй. Манай Монголчуудын дотор байх улсынхаа нэрийг удаа дараа мандуулсан боксчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, УГЗ Х.Ухнаа гуайн зээ охин дуучин Ц.Намуун, болон жүжигчин, загвар өмсөгч Махааны Оргил зэрэг хүмүүсийг дурдахад хангалттай билээ.

Түүхэнд Нируны Хиад-Куралас (Алунгуа Хатан нь Куралас буюу Горлос аймгийн хүн байсан), Хияд-Ясар, Чаншиут мөн Нирун-Хиадаас салбарласан Хатагин, Салжиуд, Тайчууд, Хартахан, Сэжиүд, Чинус, Ноёхон, Уруд, Мангуд, Дөрвөн, Барулас, Хадархан, Журъяад, Будаат, Дуклад, Ийсут (Бэсүд), Сухан, Кингият, Хадарха хэмээх арван есөн овгоос гадна түүнээс доош үүссэн Жүрхин, Хиад-Боржигин бас байх бөгөөд Жадаран овгийг Нируны зэрэгт тооцдог билээ. Иймээс одоогийн Монголчууд бол яахын аргагүй эртний Монголчуудын тэр дундаа Нирун-Хияд Монголчуудаар гол болгож үүссэн улс учир Хятан, Манж-Тунгус гаралтай гэх нь оргүй худал зүйл болно. Иймээс Монголчууд  (Халх Монголчууд гэх нь зөв болов уу) нэрээ бодож биеэ мэдэж явах ёстой улс юм.

В) Үнэгүйдсэн Боржигон овог:

Чингис хааны язгуур овог болох хиад яст, боржигoн овгийн түүх нь монголын түүхийн салшгүй хэсэг билээ. Боржигoн овогтон нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлд онцгой чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн дэлхийн түүхийн бүх үеийн турш дахь хамгийн олон хаадыг төрүүлсэн овгийн нэг хийгээд лал, христ, күнз, бурханы шашинт болон бөөгийн шүтлэгт олон овог, аймаг, улс, гүрнийг эзлэн он удаан жилээр захирсан овог гэвэл гагц боржигoн овог ажгуу. ХХ зууны монголын түүхийн хуудас сөхвөөс ихэд хэлмэгдсэн нь хар феодал хэмээгдсэн боржигoн овогт ноёд, тайж нар тэдний төрөл садангууд байв. Шинэ зуун, шинэ мянганы босгон дээр хар тэргүүт гэлтгүй хамаг олноороо хамаагүй авсан овог гэвэл мөн л боржигoн овог болно. Боржигон овог бол яахын аргагүй төрөөс, адаглаад  Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн анхааралдаа авах овог гэдэг нь харагдаж байна. Гэтэл одоо Монгол Улсад Боржигон овог нь хамгийн түгээмэл овог бөгөөд өөр улсааc тэр дундаа БНХАУ-aaс орж ирсэн цагаач иргэд энэ овгийг олноор авах болсон нь эмгэнэлтэй.
Эx сурвалж :
1. www.elim.kz -аас Казаxстан Улсад хийсэн шинжилгээний хариунуудыг авав.
2. http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ -аас эртний Монголчуудаас уламжилсан генийн тухай уншина уу.

Мэдээллийг бэлтгэсэн:

Б. Хэрлэн (University of Houston, TX, USA)

А. Ганпүрэв (CBNU, Jeonju, South Korea)


28 Comments

  1. hurlee77 says:

    saihan medeelel bnaa. Urianhain shanduud obogiin talaar tuuhen medeelel bna uu . Haanaas uzej boloh be.

  2. Ganpurev says:

    За байз наадахыг чинь монгол хэлтнүүдийн газар зүйн тархалт, байршлын талаарх судалгааны бүтээлээс л харах хэрэгтэй л дээ.МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг, Алтай судлалын тэнхимийн багш, доктор Даваасүрэнгийн “Алтайн овгийн хэлүүд” гэдэг нэгэн сэдэвт бүтээл байдаг юм байна.Түүн дээр монгол хэл болон овгуудын тархалтыг гаргасан байдаг юм. Академич Ч. Далай гуайн “Дөрвөн Ойрадын Түүx” гэсэн 2 боть бүтээл бий. Тэндээс бас үзэж болно.

    Урианхайчуудын талаар товч өгүүлэхэд :

    Урианхай нэрт аймгууд удам гарлын хувьд монгол, түрэг хоёр төрөл байсны дээр монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз болжээ. Түрэг урианхай (Тагнын урианхай) нь тува удмынхан болох бөгөөд тэдний нэгэн хэсэг нь олон үеийн турш монголчуудтай холилдон суусаар монголжсон. Юан гүрэн мөхснөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж зарим нь дөрвөн ойрадын дотор багтаж, зарим нь зүүн монголын бүрэлдэхүүнд оролцож явжээ. Зүүн монголын харъяат урианхай нь 6 түмний нэг нь болж байсан ба хожим нь тэд халх, өвөрмонголын дунд шингэсэн байна. Дөрвөн ойрадын дотор багтсан урианхад нь чорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөтлөг байсан тул тэднийг хамтад нь өөлд-урианхай ч гэж нэрлэх нь бас байв.Эдүгээ Баян-өлгийн урианхайчууд Бугат сумын урдуур, Буянтын зүүгээр, урдуур, Алтайн зүүн, Булганы урд талаар нутаглаж байгаагийн дээр Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд бүхлээрээ сууж байна. Харин нэлээд тооны урианхайчууд Сэлэнгэ аймаг руу шилжин Орхон, Зүүнбүрэн болон Хэнтий аймаг зэрэг газруудад бүлэг бүлгээрээ оршин суух болжээ. Алтайн урианхайчууд нь ардын туульс хайлан өгүүлэх талаараа нэн алдартай билээ.
    Тува урианхайчуудын (мончоого) үндсэн нутаг нь Алтайн урианхайн Баруунгарын шар даагийн буюу мончоогын хошуу ч гэдэг. Баян-өлгийн мончоог казах, монгол, тува хэлээр, Ховдынх нь монгол, тува хэлээр хэлэлцэнэ. Түүнээс гадна Ховд аймгийн Буянт сумнаа дээр үед ирж нутагласан мончоогууд нэгэн баг болж байна. Цэнгэлийн мончоогын нэлээд олон өрх ам Сэлэнгэ аймагт ирж суурьшжээ. Харин тэдний дээл хувцас нь Ойрад монголчуудтай адилхан болно.

  3. Khishig says:

    Сонирхолтой мэдээлэл байнаа. Хэрлэн болон Ганпүрэвтээ баярлалаа. Ганпүрэвийг Metallurgical System Engineering мэргэжлээр сурч байгааг л мэддэг байсан. Бас түүхийн сэдвээр сонирхон судалдагийг хараад бас сайхан санагдлаа. Миний хувьд бид эх түүхээ тодорхой хэмжээнд мэддэг, ярьдаг, өөр хоорондоо мэдээлэл солилцдог байх нь зүйн хэрэг гэж боддог. Хэдий нарийн ухаж ойлгохгүй ч Боржигон язгуурын талаар уншаад тодорхой хэмжээний ойлголт авч зарим андуу ташаа ойлголтоо засаж авлаа. Баярлалаа. 🙂

    • Ganpurev says:

      Урмын үг хайрласан Хүрлээ, Хишгээ, Азаа гуравтаа баярлалаа. Хэрэв сонирхол татаж байвал цаашид Монгол хаадын хэрэглэж байсан тамга, тэдний угсаа гаралтай ямар холбоотой болох, генийн шинжилгээгээр тамга болон овог гарлын холбоог тайлж болох талаар бас нэг сонирхолтой нийтлэл бэлдэж байгаа. Тэр нийтлэлийг тавьж болох юм

      • Khishig says:

        Ter talaar materialaa beldej duusaad site deeree oruulaarai! Uur busad gishuud maani ch ter sudalgaanii ajil bolon uur busad sonirhdog tanin medehguin chigleleer medeelel bval busadtaigaa huvaaltsana gedegt naidaj bn. Ta buhendee amjilt husye!

  4. Hurlee says:

    Hun eh nutgaasaa aab eejeesee hol yabah ued uuriin erhgui tuuh soel udam ugsaagaa sudlaj medemeer bodogddog um bnaa. Er ni tuuh soyol, udam ugsaagaa uurusduu medehees gadna
    Aab eej, emee ubuugiinhuu amid seruund asuuj amid seruund ni asuuj medsen zuilee ur huuhedee helj uldeeh ni bidnii neg uureg baih gej bi boddog um. Sonihhoj baisan zuild min saihan medeelel ugsund bayarlaa Ganpurebee .

  5. AZA says:

    saixan medeelel boljee. medeenii gol zorilgo aguulga ni uls terjeegyi, niigmiin todorxoi asuudal xendeegyi bgaa begeed xarin Mongoliin ovog aimag, uusel garliin tuxai erenxii oilgolt egex talaasaa sain medee aguulsan ach xolbogdoltoi boljee. er ni Mongol undesten ert uyes xar xujaagiin dotor emxii sanaag mash sain meddeg baisan boloxleer tedend ixeexen durgyi, xyatadtai urag terliin xolboo uusgesen nexduudtei xezeenii nuur buruulan bishuurxdeg bsan. odoo ch gesen er ni iim setgelgee Mongold baigaa. minii xuvid iim bodol sanaa Mongol ulsad maani bx ni zev gej boddog. xar xujaatai suux tedniig ergemjlex ni xezeed ch sain yumand xurgexgyi. ene medeend bgaa “Гэвч хэн нэгнийг угсаа гарлынх нь төлөө Хятад ч байж гэмээнэ доромжлон гутаах нь зүйд нийцэхгүй хэрэг” gej bichsen bgaa ni xarin jaaxan enduu zuil bichsen yum shig xaragdaj bnaa. ugsaa garal ni xyatad xumuus Mongold maani olshrox yum bol Mongol uls gedeg aajimdaa bxgyi l bolox bxaa da. tegexleer tedniig niigmees ali bolox shaxan zailuulax ni teriin xar xairtsagnii bodlogond bx neg ajil bolov uu. Xyatadaas busad uls ornii ard irgedtei urag xolbogdox ni todorxoi toonii xureend baij bolox l asuudal. teren deer bol aixtar asuudal garax ni baga bx. manaix shig xyn am bagatai uls orond medeej xereg gadaadtai ger bul bolj bgaa xumuusiin toog terees todorxoi xemjeend togtoon barixgyi bol bas l niigmiin tom asuudal uusex magadlal ender. za bygderee obog aimgaa dor burnee iluu todorxoi tuuxiin undesleltei bolgoyo, urgiin bichigee bainga xeteldeg bolyo. medee oruulsan nexduuddee bayarlalaa.

    • Ganpurev says:

      Тийм ээ Азаа. Бид бас нэг зүйлийг ярилцдаг юм. Монгол улсад байгаа Боржигон (генийн шинжилгээгээр Алтай хэлтний өвөг монгол угсааны хүмүүс С3, С3С кодтой гардаг юм) овогтой эрчүүдээс удамшилын гаплогруппын шинжилгээ авч, хамгийн түрүүнд О3 (Нанхиад хүний удамшилын ген. Хятад гэдэг нэршил бол монгол угсааны Хятан (орос дуудлага нь Кидан) овгийн хүмүүсийн олон тооны нэр. Кидан улс нанхиадын умард хэсэгт төр улсаа байгуулж байсан учир хожмийн орос эрдэмтэд тэдний нэрээр бүх нанхиадуудыг хожим нэрлэх болсон юм. Эрт үед хужаа нарыг монголчууд нанхиад улс, дундад иргэн улс гэх мэтээр нэрлэдэг байсан) генийн кодтой гарсан эрэгтэй хүмүүсийг Боржигоноос өөр овогтой болохыг боловсон байдлаар хүсэх ёстой, мөн монгол цусаа цэвэр хадгалъя гэвэл эр нөхөр болох хүнийхээ генийн шинжилгээний хариу, удам угсааг нь сайтар судалж байж сууж байя гэсэн саналууд бас явж байгаа юм. Энд нэг өрөөсгөл тал байгаа. Юу вэ гэвэл, сүүлийн 3000 жилийн хугацаанд Төв Азийн өндөрлөг дээр амьдарч асан хүмүүсийн удамшлын санд С3-аас гадна О3 гаплогрупп тохиолдох нь элбэг (10-15% байгаа). Нийтлэл дээр бичигдсэн Ерлан Турусбеков гэдэг эрдэмтэн маань өөрөө О3 гентэй гэж шинжилгээгээр гарсан. Кидан улс Зүрчид (Манж)-ийн Алтан улсад цохигдоод Дорнод Туркестан (Одоогийн Шинжаан Уйгарын автономит муж, Кыргызстан болон Казахстаны өмнөд хэсэг) руу нүүдэллэж Хар Кидан хэмээх төр улсыг байгуулж байсан. Тэднийг дагаж нэлээд тооны нанхиад хүмүүс очсон. Тэндий удам угсаа өвөр Найман аймгийг бүрдүүлж, хожим Ойрадын холбоонд Батуд (баатарууд) овгийн тодорхой хэсгийг бүрэлдүүлж байсан юм. Бүр Хүннү, Сүмбэ (Сяньби) улсуудын үед Нанхиадын Хан улстай олон зуун жилээр харилцаж, өвөг Монгол, Түрэг угсааны нүүдэлчид Хятадын хойд хэсгийг олон зуун жилээр ноёрхож, цус холилдсон тал бий. Тэр хүмүүсийн удам угсаа 2000-3000 жилийн турш монгол овог аймгуудын тодорхой хэсгийг бүрдүүлж, удам судраа монгол хэмээн бахархаж ирсэн учраас хүнийг шууд удам угсаагаар нь гадуурхаж огт болохгүй. Ийм рацист үзэлтэй байж болохгүй. Тэр хүний дотор Монголоо гэх сэтгэл зүрх байгаа цагт тэр хүн МОНГОЛ ХҮН. Дэлхий дээр 100% нэг үндэстнээс бүрдсэн улс нэг ч байхгүй. Харин давамгайлагч генээр нь тухайн улс үндэстний гарлыг тодорхойлдог. Нийтлэл дээр одоогийн Монгол улсад С3 гаплогруппт хамаарагдах хүмүүсийн эзлэх хувь 65-70% бий гэж бичсэн ч үүнийг харуулж байгаа хэрэг.

  6. Ganpurev says:

    Мэдээж одоо үед хужаагийн нөлөө их байгаа учир бид аль болох удам судраа хамгаалж авч үлдэх нь зүй ёсны хэрэг. Дэмжиж байна. Генийн шинжилгээний нэг өрөөсгөл тал нь хүнд сэтгэл санааны дарамт үүсгэж, удам судраараа бахархах сэтгэлийг нь хөргөж болох аюултай байгаа юм. Би хужаад дургүй үзэн яддаг гэж байтал чиний шинжилгээний хариу О3 гарвал яах вэ?

    Нийтлэлийг бичихэд гол үүрэг гүйцэтгэсэн Хэрлэн маань Хьюстоны Их сургуульд нэлээд олон казах оюутнуудтай хамт сурдаг. Тэдний нэг нь би монгол гаралтай, Чингис хаанаар бахархдаг гээд нэлээд сайн найз байж. Нэг өдөр казах найз нь генийн шинжилгээ өгч, хариу нь R1А (одоогийн Иран, Тажик эсвэл монгол нутагт Хүннүгийн үед амьдарч байсан эртний арий хүмүүсийн ген) гарч л дээ. Түүнээс хойш тэр казах оюутны зан нь эрс хувирч, зайгаа барьсан гэдэг.

  7. Ganpurev says:

    Сүүлийн 15 жилийн хугацаанд удамшилын гаплогруппын шинжилгээ нь угсаа гарлын маргаантай ээдрээтэй байдаг сэдвүүдэд хариулт өгч чадахуйц шинэлэг дэвшилтэт арга болоод байна. Зохиогч нь тодорхойгүй байдаг ч гарцаагүй алтан урагийн монгол эрдэмтэний бичсэн “Монголын Нууц Товчоо”, Иран, Иракт байсан Монголын Илхаант улсын шадар сайд Болд Чинсан, еврей гаралтай эрдэмтэн Рашид Ад дин нарын хамтран бичсэн “Судрын Чуулган” хэмээх дундад зууны сод бүтээлүүд дэх мэдээллүүд генийн шинжилгээний хариутай зөрөхгүй байгаа нь тун сайн хэрэг юм.

  8. Puujee says:

    Сайхан мэдээлэл байна. Монгол хүн бүр монгол генээ устгаж, алга болгохгүйн төлөө л байвал болно доо болно гэж. Би Монгол хүн гэж хэнийг хэлэх вээ гэсэн ойлголтыг арай өөрөөр бодож явдаг юмаа. Миний хувьд Монголын төлөө сэтгэлтэй, би монгол хүн гэж бодож, бахархаж явдаг хүн бүрийг л монгол хүн мэт боддог.
    http://delger.blogspot.com/2010/12/blog-post_29.html

  9. Түрэг урианхай, алтайн урианхай мөн урианхан гэж байдаг. Халхын урианхайчуудыг бусдаас ялгахын тулд урианхан гэж нэрлэдэг явдал бий. Тэд Бурхан халдууны орчмоор нутагладаг байсан, Сүбээдэй жанжин, Зэлмэ жанжин нар урианхан овгийнх. Тэдний удам Батмөнх даян хаанд захирагдахгүй гэж эсэргүүцсэн тул халхын бүх овог аймгуудад тараагдан шийтгэгдэж монголын нутгаар нэг тарсан. Алтайн урианхай тэдний нэг хэсэг. Хэнтийн Цэнхэрмандал суманд Урианхан овгийн урианхадныхан гэж хүмүүс байсан. Сониноос Солонгосд урианхай гэдэгтэй төстэй дуудлагатай овог хойд солонгос орчмоор оршиж байсан байна. Another variant of the name, Orangkae (오랑캐), was traditionally used by the Koreans to refer indiscriminately to “barbarians” who inhabited the lands to their north.(wikipedia)

  10. Мэндээ says:

    Хүн бүхэн уншихад илүүдэхгүй их хэрэгтэй мэдээлэл оруулсан байна. Баярлалаа. Цаашид ч энэ төрлийн удам угсаагаа илүү сайн мэдэж авах мэдээлэл оруулж байгаарай. Би Монголынхоо хаадын тухай энд тэндээс уншиж байгаад энэ сйатыг олж уншлаа. Уг нь би 6 зууны тэртээх Боржигон овогт,цагаан ястан Хотоолой гэж хааны тухай дэлгэрнгүй олж унших гэж интернэтийг ухаж суусан юм даанч Хотоолой гэж хааны тухай нэг ширхэг ч өгүүлбэр олохгүй юм хатан нь Б-ээр эхэлсэн нэртэй би бас яг сайн санахгүй байгаа юм нутаглаж байсан газар нь ХАН ТАЙШИР гэдэг газар миний мэдснээр бол Алтайн нурууны төгөсгөл хэсэг хавид л юм шиг байна. Энэ хааны тухай бага ч гэсэн мэдээлэл байвал надад өгөөрэй. Баярлалаа. Цаашид энэ сйатыг байнга үкэж байнаа түүхийн олон мэдээлэл оруулж байгаарай.

  11. Мэндээ says:

    Хотоолой хааны хатных нь нэр нь Бэхэ Үжи гэдэг юи байна

  12. Ganpurev says:

    Сайн уу Мэндээ ?
    Хотоолой гэж хааны тухай урьд өмнө сонсоогүй. Тэр тусмаа Боржигон овогтноос тийм нэртэй хаан байсан гэж огт дуулаагүй юм байна. 6 зууны өмнө Алтайн нурууны өвөр хэсгээр ихэвчлэн Ойрадууд, мөн Түмэд аймаг нутаглаж байсан. Он цагаар нь баримжаалбал, Ойрадууд Зүүн Монголыг дайлаар мордож, Элбэг хааныг хороож, Зүүн Монголоос хараат бус болсон үетэй давхцаж байна. Тухайн үед Ойрадын 3 тэргүүний нэг нь Батула чинсан (зарим сурвалжид Батболд) байсан…
    Энэ үлгэр туульсийн шинжтэй ардын домог яриа байхаа. Эрийн сайн Хан Xарангуй гэдэг шиг…

  13. BS says:

    Хамгийн үнэнд ойр, зарим нэг хүн шиг нэг талыг барьсан сэтгэлийн хөөрлөөр биш харин бодит байдалд тулгуурлан бичсэн маш сайн нийтлэл болжээ!
    Уншихад урамтай, мэдлэг чадварыг илтгэсэн, тод ойлгомжтой байв! Энэ нийтлэлийг бичсэн та бүхэнд баярлалаа!
    Хэрэв Ганпүрэв, Хэрлэн нарын харилцах эмайл @ байвал зарим нэг зүйлийн талаар харилцан ярилцмаар байна.

    Жишээ нь гэхэд: Хятан/Кидан гүрний талаар юм. Түүхийн эх сурвалжаас үзвэл Монголчууд бид Хятангуудтай нэг төрлийн улс бөгөөд маш олон Хятангууд Монголын эзэнт гүрэнд нэгдэж орсон түүхтэй, хэл яриа ижил байснаас ч болсон биз дээ. Хятангуудын өнөөгийн удам нь Өвөр Монголын Дагуур аймаг, Сичуан, Юн Ан-д буй Монголчууд бас Өвөр Монголд буй зарим нэг бусад хүмүүс юм. Дагуур аймгийн үндсэн нутаг нь Өнөөгийн Монгол улсын зүүн хязгаараас цаашлан Орос Хятадын хил орчим юм.

    Та бүхний бичсэн зүйл маш их өгөөжтэй тул бусад сайт-уудаар нийтлүүлнэ үү!

  14. Ganpurev says:

    Танд их баярлалаа.
    ganpurevt@yahoo.com Энэ хаягаар надтай холбоо барьж болно.

  15. Болор says:

    Sain baina uu. Medeeleltei taniltslaa. Mash sonirholtoi sanagdlaa. Uuruus chin genetic Haplogroup code togtooh shinjilgeenii talaar asuuh gesen um. Yamar shinjilgee, haana hiideg ve? Medeeleltei huvaaltsana uu.

  16. Ganpurev says:

    @Болор

    e-mail-ee shalgaarai.

  17. ooroo. says:

    hasgiin toroo owog suuld uussen owog gj bodjin manai nutagt im ngen domog yartsgaadag hasgiin ng otgiin noedn uhed er boldogui bj tegd ter otgiin boo aildsanar mongol huner noenoo bolgwol noen bolson hun uhehgui gj tegd ted urianhai noenii amarsanaa tomorsanaa gj 2 huuhdiin tomorsanaagiin hulgailj noenoo bolgsonoor hasgiin tore owog uusen gedg. ene domg urt l da bi towchilj bichew

  18. Лхагвасүрэн says:

    Сайн байна уу? сайхан мэдээллүүд байнаа. Ойрад Монголчуудын удмын сангийн тухай мэдээлэл байгаа юу? Тэр дундаа дөрвөдийн тухай?
    Дөрвөд хүн хүн биш
    Дөрвөн шийр мал биш гэж ярьдаг. Одоогийн дөрвөдүүд бол эртний дөрвөдүүд биш, нууц товчоон дээр гардаг дөрвөдүүд устаж алга болсон, харин одоогийн дөрвөдүүд бол могулстанаас дүрвэж орж ирсэн арабын удам гэдэг юм билээ. Дөрвөдүүдийн тухай яг үнэн баримттай мэдээлэл байгаа юу?

    • Ganpurev says:

      1608-1633 оны хооронд Ижил мөрөн лүү нүүгээд 1771 оны нүүдлээр буцаж ирж амжилгүй Ижил мөрний баруун эрэг дээр үлдэж, нийтдээ 380 жилийн турш удмаа сахин амьдарсан Халимаг (Дөрвөд, Торгууд, Хошууд)-ийн угсаатны бүлгийн талаар генетикийн судалгааны өгүүлэл “Journal of Human genetics” сэтгүүлд 2013 оны 10-р сарын 17 нд нийтлэгдсэн.

      http://www.academia.edu/4855574/Y-chromosome_diversity_in_the_Kalmyks_at_the_ethnical_and_tribal_levels

      Эндээс харахад, Дөрвөд, Торгууд нь бусад монголчуудтай ижил удмын сантай, Хошуудын хувьд монголоос гадна Умард Сибирийн (Манж түнгүс) болон Түвдийн угсаатны геном агуулж буйгаараа ялгаатай гэсэн дүгнэлт гарсан.

  19. RAMZAI says:

    Алунгоо хатны гарал овгийг буруу бичжээ. Энэ өгүүлэгээс нэг л зүйлийг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Тэр нь Монголчууд овгоо сэргээхдээ 75% нь Боржигин овог авсан явдал болно. Энэ бол бахархал биш эмгэнэл. Сүүлд нь харамсаад ч баршгүй уршиг тарина. Оройтсон боловуу гэж айж байна. Цэвэр Хятад эцэгтэй, Монгол эхтэй хүн Боржгин овог аваад явахыг нүдээр үзсэн.

  20. sosorbaram says:

    Маш чухал, цаг үеэ олсон нийтлэл байна.Хэрлэн, Ганпүрэв нартаа баярлалаа.Монголчууд бидний оюуны дархлаа суларсан энэ цаг үед хүн бүрт байх ёстой өв бол ямар ч мөнгө хөрөнгөөр хэмжихийн аргагүй баялаг – оюуны өв гэж бодож явдаг. Энэ нь тухайн хүний өөрөөрөө , удам судраараа бахархах нэг гол шалтгаан юм шигээ. Хүн болгонд заавал сайн давуу чанарууд байж л байдаг. Тэднийгээ хөгжүүлж үр хойчдоо өвлүүлэх нь бидэнд эрхэм юм. Монгол улсын иргэн байж, монгол газар шороон дээр амьдарч яваа нь монголчууд бидэнд олдсон их хувь заяа, бидний бие махбод оюун санаа тэр чигээрээ монголоор дархлааждаг. Тэгэхлээр хүн болгон удам судраа зөв тогтоож, ургийн бичгээ хөтөлж, үүх түүхээ мэддэг, хүүхдүүддээ зааж сургадаг байвал тун ч сайхан байхсан. Үүнийг төр засгийн зүгээс санаачилж, сайхан эхлэлүүд тавигдаж байна. Гагцхүү хэрэгжүүлэх тал дээр олон талын арга хэмжээг бодлоготой, төлөвлөгөөтэй улам сайн явуулмаар санагдаж байна. Хүн бүгд надтай санал нэгдэх боловуу гэж найдаж байна.Бидний цөөхөн монголчууд нутаг ус , овог ястнаараа ялгарах биш , харин чиг бие биенийхээ дутууг нөхөж , дундуурыг дүүргэж , монгол өв соёлоо , түүхээ , амьдралаа улам баяжуулахсан

  21. ogi says:

    Herlen amjilt chi unheer tuuhen amjilt gargalaa. Mash ih bayartai bn.

  22. Moog says:

    Овоо зөв явж байснаа гэнэт халх монголчууд гээд унахын. Халх гэдэг чинь Гэрсэнзийн зохиосон зохиомол овог шүү дээ.

  23. erdenetsetseg says:

    Рашид-ад-диний “Судрын чуулган”-д боржигон гэдэг нь бор чоно гэдэг үр сунжирч дуудагдсаар боржигон болсон гэжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: