Home » For your knowledge » ДИЗЕЛЬ ШАТАХУУНЫ ГАДААД УЛСААС БҮРЭН ХАРААТ БАЙДАЛААС ГАРАХ НЭГ АРГА ЗАМ-“БИОДИЗЕЛЬ ТҮЛШ”

ДИЗЕЛЬ ШАТАХУУНЫ ГАДААД УЛСААС БҮРЭН ХАРААТ БАЙДАЛААС ГАРАХ НЭГ АРГА ЗАМ-“БИОДИЗЕЛЬ ТҮЛШ”

Visitor

free counters

Асуулга

Жиргээ

Error: Twitter did not respond. Please wait a few minutes and refresh this page.


Сүүлийн жилүүдэд машин техник Монголчуудын маань хэрэглээ болж, шатахууны эрэлт хэрэгцээ улам хурдтай өссөөр байгаа. Гадаадаас /Орос, Хятад/ автобензин, дизель түлш авахад зориулж нэгхэн жилд хичнээн их валют гадагшаа тавиад туучихдаг нь санаанд оромгүй их тоо гардаг.  2010 оны III улирлын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4273.9 сая ам. доллар, үүнээс экспорт 2025.6 сая ам. доллар, импорт 2248.3 сая ам. доллар болж гадаад худалдааны тэнцэл 222.6 сая ам. долларын алдагдалтай гарсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад дизель түлшний импорт 78.7 сая ам. доллараар өссөн байна (Хүснэгт 1). Хүснэгтээс харахад бензины импорт 2010 онд 12.0 тонноор багасч харин дизель түлшний импорт 52.7 тонноор өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуйн хүчирхэг том экскаватор, бульдозероос авхуулаад хотын нийтийн тээврийн микро-автобус, гангарааны жийп машины тоо эрс ихэссэнтэй холбоотой.

Хүснэгт 1. Нефтийн бүтээгдэхүүн импортын барааны тоо, үнийн судалгаа

Барааны нэр

2008

2009

2010

Тоо, мян. тонн

Үнэ, мян. $

Тоо, мян. тонн

Үнэ, мян. $

Тоо, мян. тонн

Үнэ, мян. $

Авто бензин

282.4

279992.8

219.3

133779.5

207.3

163264.7

Дизель түлш

331.1

366152.4

289.0

179683.2

341.7

258402.9

Эх сурвалж: Монголын гадаад худалдааны статистик мэдээлэлийн шинжилгээ, дүгнэлт 2010 он

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд нефтийн бүтээгдэхүүн 456.4 сая ам. доллар буюу 20.3 хувийг эзэлж байгаа нь бид зөвхөн шатахуунаа худалдаж авахад зориулж хичнээн их хэмжээний валют гадагшаа алдаж байгааг тодорхой харж болохоор байна (Зураг 1). Түүнчлэн доорх графикаас харвал импортын барааны 60%-г машин механизмын сэлбэг хэрэгсэл, эд анги, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсад машин үйлдвэрлэл болон химийн үйлдвэрийн салбар маш их үгүйлэгдэж байгаа нь тодорхой байна. Тэгэхлээр Монгол улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр засгийн газар шийдтэй ахиц гаргахгүй энэ чигээрээ хэрэглэгч орны байдлаар яваад байвал бид Оюу-толгой, Эрдэнэтээс олсон хэдээ шатахуун авахад өгсөөр эцэст нь газрын баялаг маань дуусаад ирэхийн цагт олсон шальтай ашиг ч байхгүй модоо барих хүнд асуудал үүсэх нь тодорхой байна.

Гадаад худалдааны тэнцэл 2010 онд 222.6 сая долларын алдагдалтай гарсан байгаа нь манай улс компаниар бол байнгын алдагдалтай ажилладаг яваандаа дампуурах нь гарцаагүй компаний төрхтэй ижил байгаа нь бид дотооддоо ямар их зүйл хийж бүтээх шаардлагатай байгааг тодорхой харуулж байна. Ихэнх улсууд В1-В5 гэсэн түлш (Биодизель 1-5%-н хэмжээтэй дизельд холисон холимог) хэрэглэж экспортын валютаа мөн 1-5% хэмнэж чадаад байна. Монгол улсын хувьд жилд орж ирэх дизелийн импортыг нэгхэн хувь багасган В1 биодизелээр орлуулан хэмнэхэд 4.5 сая орчим доллар буюу 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо байна. Энэ мөнгөөр гэхэд жил бүр 1100 орчим оюутан бүтэн тэтгэлэгтэйгээр Солонгост суралцах, эсвэл сүүлийн үеийн иж бүрэн тоноглолтой бүрэн автомат 20 орчим суурь машинтай үйлдвэр байгуулах, эсвэл жилд 3400 тонн биодизель үйлдвэрлэх хүчин чадалтай химийн үйлдвэр барихад бүрэн хүрэлцэхүйц байх жишээтэй.

Олон улсын энергийн агентлагын (IEA-International Energy Agency) мэдээлсэнээр түүхий нефтийн хэрэглээ жилд 1.8%-н хэрэглээний өсөлттэй байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр цааш тогтмол хэрэглэхэд 40 жилийн дараа гэхэд түүхий нефтийн нөөц шавхагдаж дуусах хандлагатай байгаа юм. Тэгэхлээр ойрын 20 жилийн хугацаанд багтаж бидэнд зайлшгүй энергийн шинэ эх үүсвэр олж хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлж эхлэх шаардлагатай болоод байгаа. Ирэх 20 жилдээ шатахууны үнэ аажим аажимаар өссөөр өндөр үнэтэй ч гэсэн нийлүүлэлт боломжийн олдоцтой байж болох магадлалтай байгаа. Харин 20 жилийн дараагаас байдал хэцүүдэж ядуу буурай орнуудад эдийн засгийн улам хүнд дарамт үүсгэх нь гарцаагүй. Тиймээс эдийн засгийн хараат байдал, дарамтнаас гарах эхний алхам нь одооноос эхлэн улс орныхоо дотоод хүчин чадал, нөөц материалаа ашиглан сэргээгдэх энергийн эх үүсвэрийг эрж хайж олох судалгааны ажил эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манайх шиг мал аж ахуй сайн хөгжсөн улсад малын гаралтай өөх тосоор биодизель үйлдвэрлэж ашиглах төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой. Нар болон салхины энерги ашиглах, устөрөгч зэрэг сэргээгдэх энергийн эх үүсвэрийн орчин үеийн өндөр хөгжсөн технологуудыг зөв хослуулан хэрэглэж, нутагшуулан хөгжүүлэх стратеги бодлогыг шуурхай хэрэгжүүлж чадвал ямар ч улс орон “Энергийн Эрх Чөлөө”-нд бие даан хүрч болох боломж байна. Нар-салхин цахилгаан станцуудыг олноор байгуулж үйлдвэрлэсэн цахилгаанаар нь автомашины хөдөлгүүрээ тэжээх технологи сүүлийн үед их ирээдүйтэй судалгааны чиглэл харагдаж байгаа бөгөөд цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс хурдацтай өсөж байна. Цахилгаан машины хөгжилд тулгарч байгаа гол хүндрэлүүд нь батарей цэнэгээ хурдан алдах, хүнд даацын хөдөлгүүр тэжээхэд хүчин чадал хомсдох, батарей цэнэглэхэд шаардагдах энергийн зарцуулалт өндөр байх зэрэг байна. Түүнчлэн цахилгаан машин хэдийгээр хорт утаа огт ялгаруулахгүй байгальд ээлтэй технологи гэж сурталчилж байгаа боловч үнэн хэрэгтээ түүний батарей цэнэглэхийн тулд дулааны цахилгаан станцад шатаасан нүүрснээс ялгарах утааны хорт хэмжээ нь дизель хөдөлгүүрт машины ялгаруулдаг утааны хорт бодисын хэмжээтэй бараг адил байна гэсэн судалгаа тооцоо бий.

Газрын тосноос гарган авдаг автомашины түлшийг орлуулан хэрэглэж болох зохиомол түлш (AF-Alternative fuels)-ны судалгаа шинжилгээний ажилд олсон ололт амжилт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь ажиглагддаг. Ялангуяа этанол-бензин болон дизель-биодизелийн холимог түлшний хэрэглээ Герман, Франц, Итали, АНУ, Бразил болон Тайланд, Малайз, Филиппин зэрэг Азийн олон улс орнуудад өргөн хэрэглэгдэх болсон байна. Биодизелийн гол давуу тал нь түүнийг ургамал болон амьтны гаралтай тосоор нэрж үйлдвэрлэдэг тул үндсэн түүхий эд материал нь газрын тос шиг шавхагдаж дуусахгүй, байнгын сэргээгдэх чанартай энергийн эх үүсвэр болдогт байгаа юм. Биодизелийн хүчилтөрөгчийн агуулга өндөр (дизельд 0.0%, биодизельд 10.0-12.0%) байдаг тул хөдөлгүүрт ашиглахад түлшний шаталт гүйцэд явагдаж хорт утааны хэмжээ нилээд хэмжээгээр багасч агаарын бохирдолыг бууруулах, дэлхийн дулаарлыг багасгах, хүчлийн бороо орох аюулыг арилгах зэрэг олон хүнд асуудлуудыг давхар шийдэх боломжтой байгаа. Биодизель хэрэглэснээр хорт хавдар тусах магадлал 90% буурдгыг Амесийн мутагены тестээр баталсан байдаг. Түүнчлэн тослох шинж чанар сайтай тул хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа уртасч, дуу чимээ, доргио чичиргээ нилээд багасдаг тал бий. Манай судалгааны лабораторт хэрэгжиж байгаа төслийн хүрээнд ургамал (Palm oil) болон амьтны гаралтай (Lard-гахайн өөх) тосноос биодизель гарган авах, урвалд орж байгаа бодисын найрлага, орцын хэмжээг оновчлох, үйлдвэрлэсэн биодизелийн физик болон хими шинж чанаруудыг тодорхойлох, биодизель хөдөлгүүрийн туршилт зэрэг ажлууд хийгддэг. Ялангуяа биодизелийн шаталтаас үүссэн утааны найрлага тодорхойлж ердийн дизелийн үзүүлэлттэй жишиж анализ хийх, хөдөлгүүрийн чадал, цилиндр доторх даралт, тахир гол эргүүлэх хүч, түлшний зарцуулалт зэрэг техникийн болон ашиглалтын үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах ажлууд зонхилон хийгддэг. Цаашдаа биореактор болон суперкритикал метанолын аргуудыг туршин судлахаар ажиллаж байна. Эдгээр чиглэлээр судалгаа хийх сонирхолтой, цаашдаа Монголын нөхцөлд тохирсон ”Биодизель” бизнес төсөл хэрэгжүүлэх эрмэлзэлтэй хувь хүн, албан байгууллага байвал бүгдээрээ хамтран ажиллахад бид бэлэн байна. За та бүхнийг энэ сэдэвтэй холбоотой санал бодлоо идэвхтэй солилцохыг хүсье. Ж.Азжаргал (Чонбук Үндэсний Их Сургууль, БНСУ)

About these ads

5 Comments

  1. R.Sukhee says:

    Сайн байна уу миний дүү Их чухал сэдвийг хөндөн бичсэн байна. Баяр хүргэе.
    Би энэ чиглэлээр 6 жил гаруй ажиллаж байна.Бидэнд Амеркиас худалдан авсан биореактор байдаг. Өдөрт 2 тонн үйлдвэрлэх хүчин чадалтаай. Манайд хүндрэлтэй асуудал нь түүхий эд л дутагдалтай байдаг юм. Рапс л байж болох талтай. түүнийг тариалахад бас учир бий заавал сэлгэн тариалалтанд оруулах ёстой. Мал ихтэй юм шиг мөртлөө яг өөх, тосон дээрээ очихоор бас учир дутагдалтай. Тиймээс өөр ямар түүхий эд байж болох талаар мэдээлэл илгээвэл баярлах байна. Баяраллаа, Баяртай

    • AZA says:

      Sain sain bn uu. “Эн Би Эф” kompani Mongold biodiesel uildberlej exelsen tuxai internetees olj unshsaan. Tsagaa olson zev alxam xiisen bnlee. magadgyi ta ene kompaniig bas medex xynii neg bxaa. nadtai xolbogdoj sanal soliltsoj bgaad ix bayartai bn. biodieseliin tuuxii ediin asuudal ali ch uls orond xundreltei asuudal xeveer bgaa. xedee aj axiu, gazar tarialangaar ene asuudal erdee shiidegdexgyi l dee. xarin suuliin uyed laboratoriin nextseld tosnii urgamal xurdn urguulax chigleleer sudalgaa erchimtei xiigdej bgaa. er ni ene chigleld amjilt garaxad oirxon bgaa bx. minii sudalgaanii gol chiglel bol biodiesel xedelguuriin turshilt bgaa. za ta minii email xayagaar (Azjargal777@yahoo.com) xolbogdooroi. tanid amjilt xusie.

    • Хишигбаяр says:

      Sain bna uu tanitai holbogdoj sanal soliltsohiig huseh bna minii mail khishigbayar_edu@yahoo.com

  2. Batsaikhan says:

    Сайн байна уу? Би хувиараа 2011 оноос биодизель түлшний талаар нилээд мэдээлэл нетээс уншиж, өөрийн хэмжээнд судалгаа хийсэн. Ялангуяа хаягдал тосоор биодизель гаргах авах талаар тооцоолол хийж үзсэн. Хаягдал тосноос биодизель гаргахад ордог түүхий эд нь хүхрийн хүчил, этанол, метанол, кали болон натрийн шүлтийн үнэ нь Манай улсад үнэ өндөр болохоор нь түр орхисон байгаа. Түүхий эдийн хамаарлаас гарахын тулд хүссэн хүсээгүй газар тариалангийн /Рапс тариалах/ ажил руу орох гээд байдаг. Өөр бусад эх сурвалжийн талаар мэдээлэл цуглуулж л байна. Ер нь бол сонирхолтой ажил шүү. Цаашип энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхол их байна.
    Та бүгдийн судалгааны ажилд амжилт хүсье.

    Миний хаяг: batsr99@yahoo.com
    Хариу хүсье.

  3. Хишигбаяр says:

    Sain bna uu bi ene chigleliin uildwerleliig mash ih sonirhoj sudalj bgaa ta holbogdooroi minii mail khishigbayar_edu@yahoo.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: