ICE2012 Эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-иас БНСУ-ийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад магистр, докторын сургалтад хамрагдан суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж буй манай залуу судлаач, багш нар болон Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-ийн профессор Ён Ил Ким-ийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан MUSTAK (MUST Association in Korea)-ийн Гурав дахь олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICE2012) БНСУ-ын Tэжон хотын Moквон Их Сургууль дээр 2012 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн хурлыг Солонгосын Мэдээллийн Технологийн Институт (KIIT)-тэй хамтран International Conference on Engineering-2012 нэртэйгээр зохион байгуулагдлаа.
Тус хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор, профессор Б.Очирбат, Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-гийн профессор Ён Ил Ким, Мокwon Их Сургуулийн профессор Жун Хо Ли нар үг хэллээ. Мөн тус хурлыг ивээн тэтгэсэн компанийн төлөөлөгчид хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ийн талаас KIIT (Korean Institute of Information Technology), Mokwon Их Сургууль, Aditec, ETRI, Essetel, CampNet, Progence, ITzone, Onnet компаниуд оролцсон ба Монголын талаас ШУТИС дэмжин хамтран зохион байгуулж оролцлоо.
ICE2012 Олон улсын хурлын салбар хуралдаануудыг профессор Ён Ил Ким, проректор Б.Очирбат, доктор Д.Цэрэндолгор нар тус тус удирдан явуулсан бөгөөд тус хуралд Солонгос улсад суралцаж буй 30 гаруй докторант, ШУТИС-ийн БИАС, КТМС, МС, МИС, МХТС, НТС, ҮТДС, УУИС, ЭХИС-ийн нийт 22 профессор, багш нар хүрэлцэн ирж хуралд оролцон өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээр боловсролын удирдлага, хэрэглээний математик, механик, мэдээлэл холбоо, робот, эрчим хүч ба нийгмийн ажил үйлчилгээ гэх мэт чиглэлүүдээр олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн англи хэл дээр хэвлэн гаргасан байна.
Эдгээр илтгэлүүдээс ШУТИС болон MUSTAK-аас тус бүр 1 шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулсан юм. Шилдэг илтгэлийг нийт хуралд оролцсогчдын үнэлгээ, хурлын удирдагч нарын саналыг үндэслэн тодруулахад MUSTAK-ийн гишүүдээс Ионсей Их Сургуульд математикийн ухааны докторантурт суралцаж буй ШУТИС-ийн Математикийн Сургуулийн багш Ц.Мөнх-Эрдэнийн тавьсан ”A Projected Image Reconstruction Algorithm using Time Difference Data” сэдэвт илтгэл шалгарч шилдэг илтгэлийн гэрчилгээ ба мөнгөн шагнал гардаж авлаа. Мөн ШУТИС-аас Механик Инженерийн Сургуулийн багш, докторант Ц.Баярсайханы тавьсан “Possibility used by High Speed Welding in Metal Surfacing Process” илтгэл шалгарч шилдэг илтгэлийн гэрчилгээ ба мөнгөн шагналаар шагнагдлаа.
Энэхүү хурал нь БНСУ-д суралцаж буй ШУТИС-ийн залуу судлаач багш нарыг дэмжих, тэднийг ШУТИС-ийн залуу багш, судлаачидтай танилцуулах, судалгааны мэдээлэл солилцох, цаашид харилцан биенээ дэмжиж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Хурлыг зохион байгуулахад болон залуу судлаач багш нарыг тус хуралд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлсэн их сургуулийн Ректор, профессор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууддаа хуралд оролцогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.
Хуралд идэвхтэй оролцож, судалгааныхаа ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн, илтгэлээ ирүүлсэн, нийт оролцогчдод баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Солонгос дах Монголчуудын хоол тэжээлийн байдалд гарч буй өөрчлөлт
Даяаршиж буй өнөөгийн нийгэмд буурай хөгжилтэй орны иргэд аж амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд суурьшин амьдрах нь элбэг байна. Гэвч улс орон бүр өөрийн хэл соёл, уламжлалт ёс, байгаль цаг уур, газар зүйн онцлогтой бөгөөд түүнд дасан зохицож амьдрах шаардлага гадаадад амьдарч, ажиллаж буй хүн бүрт тохиолддог. Үүнийг англиар “acculturation” гэдэг. Read more »
Электроникийн улсын XIII олимпиад амжилттай болж өндөрлөлөө
Мэргэжлийн их, дээд сургуулиудын уламжлалт “Электроникийн улсын олимпиад” 2011 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд ШУТИС, Эрчим хүчний инженерийн сургууль дээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ жилийн “Электроникийн улсын XIII олимпиад”-д 11 их, дээд сургуулийн 15 баг оролцсон бөгөөд http://www.pes.edu.mn/olympiad/ сайтаар дамжуулан бодлогын сан бүрдүүлж, сугалааны журмаар тэмцээний даалгаврыг сонгосон явдал нь онцлогтой болж нийт багийн оюутнуудыг жигд оролцох, онолын болон практик мэдлэгээ солилцох, эрдэм шинжилгээний ажлаар хийж гүйцэтгэсэн бүтээлээ танилцуулах боломжийг олгосон 2 өдрийн бүтээлч олимпиад байлаа. Read more »
Өнгөрсөн долоо хоногт Солонгос улсад 2 жилд нэг удаа болдог Олон улсын агаарын хүч, батлах хамгаалах салбарын үзэсгэлэнг үзэх завшаан гарлаа. Танилцуулга дээрээ Орос, Франц, Хятад, Энэтхэг гээд акулуудаас эхлүүлээд нилээд олон орон байсан боловч үнэн хэрэгтээ US дэмжигч орнууд л онгоцууд, зэвсэг техникээ дэлгэн харуулжээ. Read more »
Шинжлэх Ухаан, Технологийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал
Монгол Улсын засгийн газраас 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх Шинжлэх Ухаан, Технологийн төслийн сонгон шалгаруулалт зарлагдсан байна. Та бүхэн доорх линкээр орж Монголд ямар судалгааны чиглэлээр төсөл зарлагддаг, ямар шаардлага тавигдадыг сонирхоно уу.
Хаан хор
Эртний Египетийн хатан хаан Клеопатра дайнд ялагдан аргагүй байдалд орж амиа хорлохдоо саванд тусгайлан бэлдсэн наж могойгоор өөрийгөө хатгуулдаг. Македеоны Александрын үеэс хаадууд, дээдсүүд бие биеийгээ сэмхэн хөнөөх хэрэг гарвал хортой мөөг мэтийн олон төрлийн ургамлын гаралтай хор хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлдэг.
Гэтэл таалагдахгүй нэгийгээ цааш нь харуулахын тулд хүн төрөлхтний түүхэнд анх ашигласан онцгой нэгэн хор буй. Үүнийг хүмүүс эртнээс нааш “Хаан хор” гэж нэрлэсэн ба монголоор хүнцэл, орос ах нар мышьяк, англиар arsenic гэж уншина. Хулганыг оросоор мышь гэдэг биз дээ. Ямар ч гэсэн оросууд энэ хорыг анхнаасаа хулгана, хархыг устгахад өргөн ашигладаг байсан учир мышьяк гэж нэрлэсэн ч байж болох. Харин “Арсен” гэдэг нь грек хэлэнд хүчтэй гэсэн санааг агуулдаг болохоор энэ бодис ямар ч гэсэн чамгүй л эд байж таарч байна.
Read more »
IP хаягийн эргэн тойронд
Сайн байцгаана уу? Энэ удаад та бүхэнд IP хаягийн эргэн тойронд болж буй үйл явцаас товчхон танилцуулъя. Анх 32 битийн IPv4 (internet protocol version 4) хаягийг ашиглаж эхлэхэд 4.3тэрбум хаяг гэдэг бол хязгааргүй их тоо гэж санагдаж байлаа. Гэтэл мэдээллийн технологийн асар их хурдацын нөлөөгөөр 1990-ээд оноос эхлэн IPv4 хаягийн нөөц удахгүй дуусах нь, BGP (Border Gateway Protocol) routing table entry төхөөрөмжийн хүчин чадлаас давах нь гэсэн сенсацууд тархаж эхэлсэн. Read more »
Мэдлэгийн Менежмент
БНСУ-д суралцаж байгаа ШУТИС-ийн багш нараас MUSTAK – ийн сайтанд өөрсдийн судалж байгаа судалгааны ажил, чиглэлийн талаар сонирхолтой материалуудыг тавих санаачлага гаран хэрэгжиж байгаа билээ. Энэ удаад миний бие өөрийн сонирхон судалдаг мэдлэгийн менежментийн талаар танилцуулах түвшний өгүүллэг оруулсан болно. Read more »




Recent Comments